18 Зүйл

4.Сонсогчдын өмнө биеэ барих яриа маань эвгүй болох вий гэж бодох нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
5.Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.


6.Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлдээ уялдуулан дуу хоолойнхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.


7.Дохио зангаа хөдөлгөөн нь нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал.


8.Тайзан дээр холхиж явах, 2 хөл дээрээ байнга сэлгэх, босох суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийж хэрэггүй.

9.Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг. 10.Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайнхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.


11.Ямарч тааламжгүй байдалд бие барих чадвар хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг.


12.Хэрвээ яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.


13.Нэг хэвийн зүйлсийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл төгсгөлд их хортой. 14.Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.


15.Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулаж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй. 16.Лекцээ амжилттай болгохын тулд илтгэгчийн ярианы эхлэл сонирхолтой энгийн байх ёстой. 17.Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийг амжилтанд хүргэдэг. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр лекц сонирхолгүй болдог.


18.Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой.

 



Title.