Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?

Гэтэл аливаа албан харилцаа бvр санаагаа зөвөөр илрэхийлэх, өөртөө болон ажилдаа эзэн байх тухай vг хэлэх, мэдээлэл хийх, илтгэх чадвартай байхыг шаарддаг. Иймээс ямар ч ажил мэргэжил, албан тушаалын хvн илтгэгч байж болно. Илтгэгч хvн гэдэг тухайн нөхцөлд зохиогч, яригчийн vvргийг давхар гvйцэтгэж байдаг.
ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг гэдэг хичээл оруулж эхлээд байгаа нь хvний хөгжилд энэ чадварыг чухалчилж байгаагийнх. АНУ-д дунд сургуулийн анги бvрт индэр байдаг бөгөөд сурагчдыг ямар нэгэн сэдвээр байнга яриулж, нөхөддөө, эцэг эхдээ, багш нартаа баярлаж талархаж байгааг нь хэлvvлж байдаг. Энгийн зvйлээс илтгэх чадварт сургаж байгаа нь энэ. Монгол хvvхдvvд ч өнөөдөр дэлхий нийтийн хандлагаас хоцрох учиргvй. LADY төв “Залуу илтгэгч” сургууль байгуулсны шалтгаан нь энэ.
Илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цөөн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мөртлөө юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг.
Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нөөц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ өөрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан илтгэгчдэд энд өгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мөн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн төлөвлөснөө танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны өмнө мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мөн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг.
Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг. Нөөц мэдлэг, дадлага, чадвар шаардсан энэхvv илтгэх урлагт суралцах нь ажил хэрэгч хvний зайлгvй эзэмшвэл зохих эрдэм юм.


Уншсан бол ... доор бодлоо буулгана уу?