[Top 10]

Платон (“Өршөөл”, ЗТө IV зуун)

Залуусыг уруу татсан хэмээн ш
үүхийн өмнө дуудагдсан Сократын үгийг Афины шүүхэд Платон сонордуулжээ. Гэсэн ч амжилт олсонгүй. Сократ буруутай гэгдэж, удалгүй хортой ургамал уун амиа егүүтгэсэн юм.
Алдарт м
өр: “Явах цаг боллоо. Бид зам замаа л дагана. Би үхнэ, та нар амьдарна. Харин аль нь илүүг Бурхан л мэднэ”.

Пэтрик Хенри (“Эрх ч
өлөө, эсвэл үхэл”, 1775 он)

1775 онд колони мужуудын т
өлөөлөгчид Виржинид чуулж, Британийн эсрэг хүч хэрэглэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр П.Хэнри Ричмонд дахь сүмийнхээ хоймроос доорхи үгийг хэлж олныг уриалан дуудсан юм.
Алдарт м
өр: “Гав гинж, боолчлолын үнээр олдсон амьдрал тийм үнэ цэнэтэй, амар амгалан нь хүртэл сайхан байна гэж үү? Бусад нь чухам юу сонгохыг би мэдэхгүй. Харин надад эрх чөлөө л олго, эсвэл үхүүлээд аль”.

Фредерик Дуглас (“Америк дахь боолчлолын ноёрхол”, 1852 он)

Мэрилэндийн уугуул боол Ф.Дуглас 1838 онд эрх ч
өлөөгөө олохоор нутгаасаа зугтаж, 1845 онд бичсэн дурсамж номоороо алдаршжээ. Суугуул нутаг Нью-Йоркийн Рочестерт жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрийн цуглаанд уригдах болсон тэрбээр 1852 оны долдугаар сарын 4-нд боолчлолын шударга бус нийгмийн тухай алдарт үгээ хэлсэн юм.
Алдарт м
өр: “Хуучин тунхаг, шинэ зарчмуудаа баримтлах гээд ч энэ улс жигшин зэвүүцмээр хэвээр байна. Америкийн өнгөрсөн, одоо гаж үзэгдлээр дүүрэн. Гэтэл ирээдүй нь ч мөн тийм л гаж бүхэн рүүхазайжээ”.

Абрахам Линкольн (“Геттисбургийн илтгэл”, 1863 он)

Иргэний дайны халуун б
үсүүдийн нэгд Ерөнхийлөгч А.Линкольн 265 үгтэй, гурван минут орчим үргэлжилсэн тун богино мэдэгдэл хийсэн юм. Геттисбургийн тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлснийхээ дараахан тэрбээр цэрэг эрст чухам юуны төлөө тэмцэж байгааг нь сануулсан юм.
Алдарт м
өр: “87 жилийн өмнө бидний аавууд энэ тивд шинэ үндэстэн байгуулахдаа иргэн бүрийг нь тэгш эрхтэй байгаасай л гэж хүссэн”.

Сюзан Б.Антони (“Эмэгтэйч
үүдийн эрхийн төлөөх илтгэл”, 1873 он)

Сюзан Б.Антонийг 1872 оны Ер
өнхийлөгчийн сонгуульд саналын хуудас бөглөснийхөө төлөө 100 ам.доллараар торгосон юм. Эл шударга бус явдалд ихэд дургүйцсэн тэрбээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн тухай анх ам нээж, Нэгдсэн Улсын өнцөг булан бүрт зоримог, шийдэмгий дуу хоолойгоо хүргэж байв. С.Б.Антони болон түүнийг дэмжигчдийн уйгагүй тэмцлийн дүнд АНУ-ын эрх баригчид эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан хуулийн XIX заалтыг 1920 онд баталжээ. С.Б.Антони дээрх торгуулийн төлөөгүй билээ.
Алдарт м
өр: “Эрчүүд, тэр дундаа цагаан арьст эрчүүд энэ улсыг байгуулаагүй. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх чөлөөг хангах гэж бус эр, эм ялгалгүй бүгдийн эрх чөлөөг сахин хамгаалахын тулд бид хамтдаа энэ улсыг байгуулсан”.

Уинстон Черчилл (“Цус, з
үтгэл, нулимс, хөлс”, 1940 он)

Их Британийн Ер
өнхий сайдын хувиар олонд хүргэсэн анхны илтгэлээ Уинстон Черчилл нацист Германы дээрэнгүй бодлогыг эсэргүүцэхэд зориулжээ. Доорхи үгээрээ тэрбээр Британийн хүчийг зангидаж чадсан юм. Харин бүрэн илтгэлийг нь дайныг эсэргүүцсэн дэлхийн түүхэн дэх гайхамшигт уриалгуудын нэг гэдэг.
Алдарт м
өр: “Та нар ямар бодлоготой вэ гэж асуу л даа. Бурхны хайрласан хүч, эр зоригоор балмад араатан, гамшигт дайныг далайд, эх газарт, тэнгэрт ч таслан зогсоох. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт нэгдэж, харанхуй замаар явахгүй байх. Энэ бидний бодлого”.

Жон Ф.Кеннеди (“Тангараг
өргөх ёслолын үг”, 1961 он)

Ер
өнхийлөгчийн хувиар хийх анхны мэдэгдлээ АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч, 43-хан настай Ж.Ф.Кеннеди хоёр сар гаруй бичиж, засварласан гэдэг. Тэрбээр товч бөгөөд утга төгс мэдэгдлээрээ төрийн өмнө хүлээх үүргийг иргэддээ сануулж, олны сэтгэлийг булааж чадсан юм.
Алдарт м
өр: “Америкчууд минь, төр улс бидэнд юу өгөх вэ гэж бус бид төр улсдаа юуг бүтээж чадах вэ гэж өөрсдөөсөө асуу. Дэлхий нийт ч одоо Америк яах вэ гэж бус бид хамтдаа юуг цогцлоох вэ гэж асуух болно.”

Мартин Лютер Кинг (“Надад м
өрөөдөл бий”, 1963 он)

Вашингтон хотноо Линкольны дурсгалын цогцолбороос хэдхэн алхмын наана М.Л.Кинг арьс
өнгөөр ялгаварлах Америкийн бугшсан хавдрыг хөндөж, нийгмийг эрүүлжүүлэх ёстойг зоригтойгоор уриалсан юм. Түүний илтгэл Америкийн төдийгүй дэлхийн уран илтгэлийн түүхэнд мөнхөрсөн. Дараа жил нь буюу 35 настайдаа М.Л.Кинг Нобелийн энхтайвны шагнал гардагсдын хамгийн залуу нь болжээ.
Алдарт м
өр: “Бид энэ эзгүйрсэн газар хүртэл ирж “Яг одоо” хэмээх үгийн учрыг Америк оронд сануулахыг хүслээ. Одоо хүлээх, хойш суух цаг биш. Одоо ардчилсан амлалт өгөх цаг.”

Линдон Жонсон (“Америк амлалт”, 1965 он)

1965 онд Алабамагийн Селма хотод иргэний тэгш эрхийн т
өлөө тэмцэгчдийн эсрэг дэгдсэн аймшигт хүчирхийллийн дараа Ерөнхийлөгч Линдон Жонсон “Бид бүхнийг даван туулах ёстой” хэмээн Америк дахь арьс өнгөний үзлийг эцэс болгохоор мэрийжээ. Тэрбээр төрийн тэргүүний хувиар анх удаа эсэргүүцлийн хөдөлгөөний талаар байр сууриа илэрхийлж, Тэгш эрхийн тунхгийг батлахаар зориг шулуудсан юм.
Алдарт м
өр: “Ухамсарын асуудал энд яригдаагүй. Бусад америкчуудынхаа сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэх нь туйлын буруу. Улс, үндэсний эрх ашиг ч энд яригдаагүй. Гагцхүү хүний эрхийн асуудал бүхнээс дээгүүр байх ёстой. Энэ та бүхний хүлээсэн хариулт гэдэгт би итгэж байна.”

Рональд Рейган (“Бранденбургийн илтгэл”, 1987 он)

Берлин хотын Бранденбург хаалганы
өмнө хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн үг тухайн үед ЗСБНХУ-ын тэргүүн Михаил Горбачевт зориулсан “өдөөлт” гэгдэж байв. Түүний үг олныг гайхшруулж, ихээхэн шүүмжлэл дагуулсан. Харин 1989 онд Берлиний хана нурсны дараа Р.Рейганы үгийг хүн бүр дурссан юм. өдгөө барууны болон Америкийн түүхчид, хэвлэл мэдээллийнхэн түүний илтгэлийн гол шигтгээ болсон доорхи үгийг “дэлхийг өөрчилсөн” хэмээн тодорхойлж байна.
Алдарт м
өр: “Ноён Горбачев, энэ ханыг нураагаач!


10 Top  гэж нэрэлсэн нь үнэн байж чадсан уу?