Мэдээд авчихад илүүдэхгүй


Та илтгэгч гэвэл хамгийн хөнөөлт дайсан чинь та өөрөө байж болдог.


Муу зуршил # 1: Тэмдэглэл унших
Чадварлаг илтгэгч тэмдэглэл, гар бичмэл болон PowerPoint-ын слайд харж ярьдаггүй. Хааяа нэг тэмдэглэлрүүгээ анхаарал хандуулах нь зөвшөөрөгддөгч, урьдаас бэлдсэн зүйл шууд уншиж, ярих нь байж болошгүй алдаа. Энэ үйлдэл нь сонсогч болон үзэгчидтэй тогтоож байгаа харилцан ойлголцол, хамтын итгэлцлэлийг навс унгадаг. Оронд нь хийх зүйлМатериалаа бүрэн гүйцэд ойлгож өөрийн болгох, ярих зүйлдээ төгс эзэмдэгдэх хүртэл урьдчилан сайтар давтаж, дахин дахин өөрийгөө шалга.


Муу зуршил # 2: Харцаар харилцахаас зайлсхийх
Харцаар харилцах явдал нь итгэл үнэмшил, найдвартай байдал, харилцан ойлголцлолыг бий болгоход шийдвэрлэх үүрэгтэйг чадварлаг илтгэгч ойлгодог. Олон бизнесменүүд бүх зүйл /хана, ширээ, компьютер, сонсогч/-рүү харж ярьдаг муу зуршилтай байдаг, харин сонсогчруу харж ярьдаг нь цөөхөн байдаг. Оронд нь хийх зүйл Хамгийн багадаа хугацааны 90 хувьд сонсогчтойгоо нүдээр харилцаа тогтоох хэрэгтэй. Хааяа өөрийн тэмдэглэл болон слайдруугаа хальт харах нь зүйтэй боловч цааш хаашаа явахаа хэдхэн хормын дотор тодорхойлох хэрэгтэй. Та өөрийн сонсогчийн төлөө ярьдаг. Слайдтай биш сонсогчтойгоо ярилц.



Муу зуршил # 3: Тохиромжгүй хувцаслах
Чадварлаг илтгэгч нар нь чухал харагддаг. Та хэзээ нэгэн цагт Donald Trump-ийг дээд зэргийн костюм, зангианаас өөр ямар нэгэн хувцас өмсөж байхыг харсан уу? Тэрээр бүр гольфийн талбай дээр ч саятан, за бүр тэрбумтан шиг харагддаг. Ихэнх бизнесийн удирдагч нар байгаа байр суурьнаасаа доош орсон хувцаслалт үзүүлэх хандлагатай байдаг. Тэд хямдхан костюм, элэгдсэн гутал, таарамжгүй хувцас өмөсдөг. Оронд нь хийх зүйл Таны хувьд санал, зөвлөгөө нь үнэ цэнэтэй, итгэл төрүүлэхүйц байх тийм хувцасны дэлгүүр, худалдагчийг хайж ол. Өөрт үргэлж зохимжтой байхаар гэхдээ дурын нэгнээс жаахан дээгүүр хувцасла.


Муу зуршил # 4: Сандрах, чичрэх, илүү хөдөлгөөн хийхЧадварлаг илтгэгч нь өөрт үүсэх сандрал, илүү дохио зангаа, муу зуршлыг алхам тутам багасгаж, түүнээс зайлсхийж чаддаг. Гараа үрэх, чичрэх, хойш урагш найгах зэрэг үйлдэл нь сандарсан, тогтворгүй байгааг илэрхийлдэг. Эдгээр зуршил нь илтгэгчийн өөртөө итгэх итгэлийг бууруулдаг.
Оронд нь хийх зүйл Шийдэл бол тун энгийн. Бүү гараа үр, найга, ганха. Таны илтгэлийн видео бичлэг болон давтан, сургуулилт таньд алдааг чинь хэлж өгөх болно.


Муу зуршил #
5: Дутуу буюу ханаглтгүй бэлтгэл хийх Чадварлаг илтгэгч бүр илтгэл нэг бүрээ чухал гэж үздэг бөгөөд хангалттай бэлтгэл хийдэг. Чанга дуугаар ярьж хангалттай бэлтгэл хийгээгүйн үр дүн нь муу илтгэл байдаг.

Оронд нь хийх зүйл Жишээлбэл: John Chambers / Cisco CEO / -ын дохиог ашигла. Тэрээр илтэгэлийнхээ бүрэлдэхүүн нэг бүрийг давтахад цаг зарцуулдаг. Ингэхдээ хэзээ, хаагуур сонсогчдынхоо дундуур явахаа слайдынхаа урсгалтай зохицуулж бэлддэг байна. 10 муу зуршлын эхний 5 нь бөгөөд үлдсэн тавыг нь удахгүй нийтлэх болно.


Муу зуршил # 6: Номхон зогсох /цэрэг адил/

Чадварлаг илтгэгчид нь цогцостой адилгүй байдаг. Тушаалаа хүлээсэн цэрэг адил номхон зогсох нь илтгэлийг залхуутай болгодог.
                                                                                                                  
Оронд Оронд нь хийх зүйлХөдөл, яв, гарын хөдөлгөөн ашигла. Чадварлаг илтгэгч нь биеийн хөдөлгөөн болон дуу хоолойгоороо илтгэлээ амьлуулж, сонсогчийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг.


Муу зуршил # 7: Bullet points /гол санааг илэрхийлсэн үг, үгүүлбэр/-оо цээжээр унших
       Олон илтгэгчид слайд дээрх bullet points-оо үг бүрчлэн уншдаг.                                                                             Оронд Оронд нь хийх зүйлСлайд дээрээ хэтэрхий олон үг бүү бич. Слайд дээр мөрөнд 4 үг, доошоо 6 мөрөөс ихгүй байхаар бичих зарчмыг баримтлах хэрэгтэй. Слайдаа илүү их агууламжтай болгох, түүх, онигоогоор баяжуулах болон агууламжаа өнгөөр ялгаж өг. Сонсогчид слайдыг өөрсдөө уншиж чадна гэдэгт та итгэх хэрэгтэй.

Муу зуршил # 8: Хэтэрхий удаан ярихЧадварлаг илтгэгчид нь манлайлал нь өөрийн санаагаа дүрэлзсэн, ойлгомжтой, товч байдлаар илэрхийлэх чадварыг шаарддаг болохыг ойлгодог. Сонсогчдын анхаарал ойролцоогоор 18 минутын дараа сарнидаг болохыг судалгаа харуулдаг.

Оронд нь хийх зүйлБүх хэлэх зүйлээ хянан засварла. Та 30 секунд зарцуулаад, хэлж чадах зүйлдээ 5 минут зарцуулаад байгаа юм биш биз? Та юуг хураангуйлж, багасгаж чадах вэ?

Муу зуршил # 9: Хангалтгүй сэтгэлийг нь хөдөлгөх
Чадварлаг илтгэгчид нь сонсогчдынхоо анхаарлыг өөртөө татаж чаддаг. Сонсогч, оролцогчид нь таны илтгэлийн эхэнд болон сүүлд хэлсэн зүйлийг л санаж байдаг.


Оронд нь хийх зүйлТаны сонсогчид юуны учир таны илтгэл, ярианд сэтгэл татагдах ёстойг хэл. Анхааралтай байх шалтагыг үзэгчиддээ өг.

Муу зуршил # 10: Урам зориг, хөөрөл багатай төгсгөл хийх Чадварлаг илтэгчид нь илтгэлээ сэтгэл хөдөлгөсөн, сэдэлжүүлсэн бичлэгээр төгөсгөдөг. Ихэнх илтгэгч нар илтгэлийнхээ дундах хэсгийн агууламжийг их чухал агууламж гэж боддог. Энэ чухал нь магадгүй, гэхдээ сонсогч нь тодорхой цаг хугацааны дараа, цаг хугацаа өнгөрөх тусам илтгэлийн төгсгөлд хэлсэн зүйлийг л санаж байдаг.                                                                                        Оронд нь хийх зүйлИлтгэлээрээ дамжуулж хэлэх гэсэн зүйлээ эцэст нь дүгнэж, дахин хэл.

 


Хэрэгжүүлээд саналаа буулгаарай