I have a dream

Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг. Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чєлєєний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ.

Агуу Америкийн бэлэг тэмдэг тєдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгvй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нvvр тулан учирах ёстой байж. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд баян тансаг материаллаг хєлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна. Иймээс бид єнєєдєр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу. Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чєлєєтэй байх, мєн аз жаргалтай байх нєхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ єнєєдєр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бєгєєд єєрєєр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь єєрийн орны иргэнийг арьсны єнгєєр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л єгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нєхєх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна. Иймээс бид єнєєдєр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чєлєє, шударга vнэнд хvрэх замыг зааж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хєдєлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн. Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негр боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрүүдийн тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно. Шударга vнэний гэрэлт єдєр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхvv тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид єс хонзонгийн аяганаас хvртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгvй. Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт єндєрлєгт хvрэх ёстой. Негрүүдийн нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм. Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негр боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чєлєєлєгдєх хvртэл бид амрах ёсгvй. Миссисипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй. Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл. Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дvvрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гvн бат суурилсан юм. Нэг л єдєр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хvvхдvvд хvнийг арьсны єнгєєр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мєн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр хєндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно. Бурханы бvх хvvхдvvд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мєн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой. - Шинэ Хэмпшерийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглvvлэе, Нью-Йоркийн сvрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглvvлье, - Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье, - Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Миссисипигийн толгод бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлье. - Єндєрлєг газар бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлцэгье. Биднийг эрх чєлєєний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чєлєєний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.

Агуу хүний талаар юу гэж бодовоо ...